Энэ цагийн содон авьяастай хүмүүсийн нэг яах аргагүй дизайнер Б.Соёлмаа. Загварын ертөнцөд цахиур хагалсан бүтээлээрээ олны анхаарлыг татдаг ч хаана ч явсан өөрийнхөөрөө байж чаддаг энэ хатагтайн авьяасыг томоохон компаниуд “өмчилдөг”. Дэндүү задгай ярьдаг, хэнэггүй зантай, хэдэр ааштай хэмээн олонд шүүмжлүүлдэг ч мэргэжил нэгт зарим нөхдөөсөө тэс өөрөөр сэтгэж амьдардаг.
“Sunday” группийн их бүтээн байгуулалт өрнүүлэхээр зэхэж буй “Эрдэнэсийн арал” хэмээх хээнцэр нэртэй хотхонд бэлтэй, алдартай, авьяастай хэн бүхэн амьдрахаар дурлан тэмүүлж буй сурагтай. Улаанбаатараас холгүй орших энэ хотхонд ногоон байгууламж, усан сан, худалдааны төв, сургууль, цэцэрлэгийг нэг дор цогцлоон босгох гэнэ. Хаус бүхэн нь үнэт чулууг орлуулсан бүтээгдэхүүнээр хийгдэх энэ хотхоноос дизайнер хатагтай “Gold” ангиллынхыг сонгосон хамгийн анхны захиалагч болжээ. Түүний сонгосон “Gold” хаус 800 мянга орчим доллар аж. “Ням гариг” сэтгүүл