Америкийн эрдэмтэн Рэнди Луйс сум нэвтэрдэггүй арьс зохион бүтээжээ. Тэрбээр төмөрнөөс тав дахин бат бөх ч торго мэт зөөлөн аалзны шүлсний генийн бүтцийг өөрчилж уг арьсыг гарган авчээ. 22-ын калибрын буугаар арьсыг туршихад амжилттай болсон гэнэ.
“Сум нэвтэрдэггүй цамц, хантааз байдаг ч 100 хувь хамгаалж чаддаггүй. Тиймээс энэхүү арьсыг хийх санааг олсон. Жирийн аалзны тор руу буудвал сум нэвтэрнэ. Гэхдээ энэхүү арьсны түүхий эдийн генд нь өөрчлөлт оруулсан тул ямар ч хүнд нөхцөлд айхг үй байж болно” хэмээн Рэнди ярьжээ.
Б.ИНДРА