БНСУ-ын Гванжү хотод энэ сарын 26-28-нд болох “World music festival”-д “Алтан ураг” хамтлаг оролцохоор болжээ. Америк, Франц, Орос, Бразил, Япон, Хятад зэрэг орны уран бүтээлчдийн оролцох уг наадамд өмнө нь ҮДБЭЧ-ын хамт олон оролцож байсан гэнэ.
“Алтан ураг” хамтлаг наадмын хоёр дахь өдөр бүрэн хэмжээний тоглолт хийх аж. Дашрамд дурдахад Гванжү Азийн соёл урлагийн төв хот болох зорилт тавьсны дагуу жил бүр уг наадмыг зохиодог. Түүнчлэн Азийн соёлын цогцолборыг байгуулах ажлыг 2014 онд дуусах тухай “World music festival”-ийн албан ёсны сайтад мэдээлжээ.