Зохиолч Б.Шүүдэрэцэцэг “Домогт Ану хатан” романыхаа энэ удаагийн хэвлэлтэд Ойрадын Зүүнгарын хаант улсын газрын зургийг хавсаргасан байна. Одоогийн Монгол улсаас илүү том эзэмшилтэй байсан Зүүнгарын ихэнх газар нутаг эдүгээ хилийн цаана үлдсэнийг энэхүү зургаас харж болно. Мөн Галдан бошгитын гол тулалдаан болсон газруудыг энэ зурагт тэмдэглэжээ.
Уншигчид энэхүү түүхэн романд гарч буй үйл явдал чухам хаана өрнөснийг ихэд сонирхон газрын зураг хавсаргахыг зохиолчид олонтаа зөвлөдөг ажээ. Мөн зохиолч романаа жүжиг болгон бичихэд орсон өөрчлөлтийг оруулж шинэчлэн зассан нь үйл явдлыг нь улам хурц болгосон гэнэ. Өнгөрсөн онд хэвлэгдэж номын худалдаанд борлуулалтаараа тэргүүлж байсан “Домогт Ану хатан” 2010 оны “Монголын уран зохиолын шилдэгийн шилдэг ном”-оор шалгарсан билээ.
Зохиолч удахгүй “Мартагдсан зөрөг”, “Ганц бие эмчийн яриа”, “Хүслийн цахлай” зэрэг шинэ өгүүллэгүүдээ эмхэтгэн уншигчидтайгаа уулзах ажээ. Сониноос зохиолч Б.Шүүдэрцэцэг саяхнаас favebook-т shuudertsetseg writer гэсэн шинэ хуудас нээгээд байна.