UBS телевизийн уран бүтээлчид “Universe Best Songs-2011” тэмцээний шилдэг 25 оролцогчтой хамтран “Мартагдашгүй намар” киноны орчин үеийн хувилбарыг бүтээхээр Сэлэнгэ аймагт зураг авалтын ажилдаа оржээ. “Мартагдашгүй намар” киноны 30 жилийн ойд зориулж уг киног хийж буй гэсэн.
Зураг авалтын ажил 30 хувьтай байгаа бөгөөд “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа” мюзиклийг бүтээсэн уран бүтээлчдийн баг ажиллаж байна. Киноны нэрийг ашиглах зөвшөөрөл авсан эсэхийг UBS телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлцэцэгээс лавлахад “Мартагдашгүй намар” киног урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин гуай найруулсан. Түүнээс албан ёсоор зөвшөөрөл авсан. Х.Дамдин найруулагчийн охин Отгонзаяа “Мартагдашгүй намар-2” киног найруулж байгаа” гэв. Киноны нээлтийг аравдугаар сард хийнэ.
Х.УЯНГА