МҮБХ ирэх есдүгээр сарын 17-25-нд Улаанбаатар хотноо 4096 бөх барилдуулж, Гиннесийн шинэ амжилт тогтоож, эх орныхоо нэрийг мөнхлөхөөр зорьж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Өчигдрөөс энэ барилдаанд зодоглох бөхчүүд болон дэмжигчдийг бүртгэж эхэлжээ.
Энэ үеэр Монгол Улсын дархан аварга Б.БатЭрдэнэ, гарьд Ж.Бат-Эрдэнэ нар энэ барилдаанд оролцох бөхчүүдийн салхийг хагалж бүртгүүлжээ. 2006 онд ӨМӨЗО-нд 2048 бөх барилдуулж “Монгол бөх” гэсэн нэрээр Гиннесийн номд бүртгүүлсэн аж. Энэ нь монгол бөх Өвөрмонголоос гаралтай мэт төөрөгдөл бий болгосон учраас МҮБХ ийм шийдвэр гаргасан аж.
С.СЭРГЭЛЭН