“The black eyed peas” хамтлагийн гишүүн, реппер Уилл Ай Эм, зохион бүтээгч Дин
Кармен нарыг Пирс Морган өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлэгтээ урьжээ. Уилл, Дин нар хамтран Америкийг их өрнөөс гарахад туслах, роботуудыг ирээдүйн ажиллах хүч болгох төсөл хэрэгжүүлж буй.
-Залуу реппер робот зохион бүтээх, үйлдвэрлэх салбар руу орох ямар байна даа?
Уилл: Би хөгжмийн салбарт ажиллаад олон жил болсныг та мэднэ. Энэ салбарыг арай өөр өнцгөөс харвал бүхэлдээ технологит суурилсан байдаг. Радиогоос хуурцаг, хуурцагаас сиди болж хувирах бүх үйл явц зөвхөн технологийн тусламжтай бүт сэн. Дуучид бид микрофонгүй бол ажлаа хийж ча дахгүй. Энэ ч мөн технологи. Тиймээс өөрийгөө робот үйлдвэрлэлийн салбарт ажил лаж чадна гэж бодсон. Дин ч намайг их дэмжсэн.
-Та хоёр яаж танилцсан бэ?
Уилл: Нэгэн аялан тоглолтын үеэр би тайзан дээр Segway-ыг унаад гарч ирсэн. “Ийм сонин шийдэлтэй, гайхалтай зүйлийг хэн зохион бүтээсэн юм бол” гэж би тэр үед бодож байлаа. Дараа нь өнөөх зохион бүтээгчийн мэйл хаягийг олж, холбоо тогтоосон юм.
-Тэгэхээр 20 гаруй жил робот, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл зохион бүтээж, 56 орны хүүхдүүдтэй ажиллаж байсан зохион бүтээгч рүү дэлхийн хамгийн алдартай реппер утас цохисон байх нь ээ?
Дин: Уиллийг над руу залгасан эхний нэг минутад би үнэхээр гацчихсан байв. Тэрбээр шууд л “Сайн уу, Дин. Би таныг төслийнхөө тухай ярихыг тань сонссон. Шинжлэх ухаан, технологийг хүүхдүүдэд зааж, ирээдүйгээ бэлдэнэ гэдэг тун сайхан хэрэг. Өнөө үед хүүхдүүд буруу зүйлсийг шүтэж дээдэлж байна, тэд шоу цэнгээн, спортоос өөр зүйл мэдэхээ больж гэдгийг тань сонссон” гэж Уилл нэг амьсгаагаар л урсгачихсан. Тэгснээ “Гэхдээ Дин, тэдэнд үлгэр дууриал авдаг зөв баатрууд байгаа шүү дээ. Тэдний нэг нь би. Та бол миний баатар” гэж хэлсэн. Ингэж л бидний нөхөрлөл, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм даа. Бид FIRST нэртэй төслийн дагуу шинжлэх ухаан, технологийн сонирхолтой, сайхан талыг хүүхдүүдэд сурталчилж байна
-Уилл, та Лос-Анжелосын зүүн хэсэгт өссөн. Тэнд голдуу хүнд амьдралтай хүмүүс байдаг тухай та өмнө нь ярьсныг санаж байна. Шинжлэх ухаан, спорт, урлагийн аль нэгийг сонирхоход өссөн орчин нь хэр нөлөөлдөг бол?
Уилл: Манай сургуульд урлагийн танхим байгаагүй ч би дуулчин болсон. Хэдийгээр тэнд хөлбөмбөгийн талбай байсан ч эгч маань огт сонирхоогүй. Миний бодлоор хүүхдүүдэд сонголт өгөх хэрэгтэй. Сургуульд хөлбөмбөгийн талбай, урлагийн танхим, шинжлэх ухааны FIRST хөтөлбөр аль аль нь байх ёстой. Үүний дүнд хүүхдүүд юунд илүү дуртайгаа мэдэж, хэн болохоо тодорхойлж чадна. Хүүхэд юу сонирхох эсэхэд өссөн орчин төдийлэн нөлөөлөхгүй болов уу. Өнөөдөр манай улсын эдийн засаг хүнд байгаа ч технологит энэ нь огт хамаагүйг хаанаас ч харж болно. iPhone 1, 2, iPad-ны борлуулалт огт буурахгүй байгаа нь үүний нэг баталгаа. Тэгэхээр эдийн засгаас үл хамааран шинжлэх ухаан хөгжсөөр байна. Ирээдүйд технологийн гайхамшигт хүч дэлхийг авч явна. Тиймээс одооноос хүүхдүүдэд үүнийг зааж сургах хэрэгтэй. Энэхүү салбарт орсон шалтгаан маань энэ.
-Гэхдээ нөгөө талаар Apple дэлхийг захирч байна шүү дээ. Америкчууд эх орныхоо өрөөс илүүтэй Apple-ын борлуулалт, нийлүүлэлтэд санаа тавьж буй нь тэнэг хэрэг биш үү?
Уилл: Технологи гэдэг шинжлэх ухаан, математик, инженер, тийм үү? Америкчууд үүнийг ихээр сонирхож байгаа нь хөгжлийн нэг илрэл. Мэдээж би инженер, эрдэмтэн биш л дээ. Би зүгээр л хүүхдүүд, Америкийн маргаашийн төлөө Динтэй хамтран ажиллаж байна. FIRST-ын нээлтийн үеэр хагас цаг дуулж өгөх нь миний хувьд хангалтгүй. Би үүнд өөрийн биеэр оролцохыг хүссэн.
-Та үнэхээр олон зүйл хийж байгаа, Уилл. Саяхан нэгэн дуунд тань “Обама, хүүхдүүдийн төлөө илүү ихийг хийцгээе” гэж хэлдгийг сонссон.
Уилл: Тийм ээ. Ерөнхийлөгч ням гаригийн орой (өчигдөр) зурагтаар цацагдах төслийн маань нэвтрүүлэгт оролцоно. Тэр бидэнд болон робот хийж буй хүүхдүүдэд баяр хүргэж, урам зориг өгөх юм.
-”Yes, We Can” (Тийм ээ, бид чадна) дуу тань Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдоход их нөлөөлсөн байх. Энэхүү асуултыг анх Барак Обама гаргаж ирсэн үү?
Уилл: Энэ бол асуулт биш тунхаглал. “Бид” гэсэн нь их учиртай. Үүнд та ч мөн орж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хичээвэл өөрийн төдийгүй бусдын төлөө ч олон зүйл хийж чадна.
-Би саяхан Их Британи руу буцаж очоод аймшигтай зүйл харлаа. Чанаргүй боловсрол, эцэг эхийн үүрэг хариуцлага сул байгаагаас болж тэнд үймээн дэгдсэн байна билээ. Асуудал байнга дэгддэг дүүрэгт өссөн хүний хувьд та багадаа юу мэдэрдэг байсан бэ. Тэдгээр үймээнийг байдаг л зүйл гэж үзсэн үү, эсвэл түүнээс өөрөөр амьдрахыг хүссэн үү?
Уилл: 1990-ээд оны эхээр Лос-Анжелост болсон үймээний үеэр сургуулийнхаа шинжлэх ухааны хөтөлбөрт хамрагдсан нь миний амьдралыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, хөрш айлын хүү бид хоёрын хооронд нэг том ялгаа байгааг тэгэхэд олж харсан юм. Тэр үймээнд оролцож, гудамжныхантай нийлж байхад би хичээлээ тараад шинжлэх ухаан судалдаг байв. Түүнийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ хүүхэд үнэхээр дуртай зүйлээ олсон бол ядуу орчин, үймээн самуун, бусдын уруу таталт ч түүнд нөлөөлөхгүй.
Дин: Энэ жил манай хөтөлбөрт 56 орны 22 мянган сургууль хамрагдаж, сайн дурын 90 мянган инженер оролцож байгаа. Манай хөтөлбөрт хамрагддаг хүүхд үүдээс 100 нь энэ жил ахлах сургуулиа төгссөн. Тэд бүгдээрээ коллежид амжилттай элссэн гэдгийг дуулгахад таатай байна.
-Гайхалтай. Би таны өмнө малгай аван мэхийе. Та үнэхээр сайн үйл бүтээж байгаа. Гэхдээ би нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Segway-ыг 2007 онд анх худалдаанд гарах үед би нэгийг авсан юм. Гэтэл Segway-ын хамгаалалт муу байснаас би эргэхдээ нэгэн барилгыг мөргөж, дөрвөн хавиргаа хугалж, элгээ хүчтэй гэмтээсэн. Таны бүтээсэн унаа намайг алах дөхсөн. Би сүүлийн дөрвөн жилийн туршид “Уучлаарай, Пирс” гэж хэлэх хэн нэгнийг хайж байна.
Дин: Уучлаарай, Пирс.
-Зүгээр ээ. Миний хавирга эдгэрсэн. Уилл, та том хүүхэд мөн үү. Одоо болтол роботод дуртай болохоор тань ингэж асууж байна.
Уилл: Би зүгээр л инээсэн, жаргалтай хүүхдүүдийг харах дуртай. Би тэднийг инээлгэж байвал бүр ч сайхан.
Ингэхэд та манай хамтлагийнхны роботыг дууриаж бүжиглэдэг клипийг ярьж байна уу?
-Тийм ээ.
Уилл: Магадгүй робот хүн шиг бүжиглэх нь хүмүүс роботуудыг дууриахаас илүү байх.
Дин: Хүн шиг бүжиглэдэг роботыг FIRST хөтөлбөрийн хүүхдүүд хэдийнэ хийсэн. Удахгүй болох нэг танилцуулгын үеэр Уилл хийсэн роботоо хүүхдүүдийнхтэй хамт олон нийтэд дэлгэнэ.
-Нээрэн үү?
Дин: Тэгэлгүй яах вэ. Уилл: Гэхдээ жаахан ичмээр л юм. 10, 11, 12, 13 настай хүүхдүүдтэй хамт хийсэн ажлаа дэлгэнэ гэхээр зарим хүн намайг тохуурхах байх. Учир нь хөтөлбөрийн маань хүүхдүүд үнэхээр сайн робот хийдэг юм. Би тэдэнд биш тэд надад тусалдаг. Заримдаа тэднийг хараад “Би 13 настай байхдаа тэдэн шиг ийм мундаг байсан болоосой” гэж боддог.
-Хүүхдүүдийн зохион бүтээсэн роботууд голдуу ямар зориулалттай вэ?
Дин: Бид тэдэнд жил бүр өөр өөр зүйлийг заадаг. Удахгүй танилцуулах шинэ роботыг алсаас удирдахаас гадна автомат ажиллагаатай. Энэ жил роботод хэрхэн мэдээлэл суулгахыг тэдэнд заасан. Тэд хөтөлбөрөөр дамжуулан математик, инженерчлэлээс гадна өөртөө итгэх итгэлийг олж аваасай гэж би хүсдэг. Түүнчлэн тэд дэлхий ертөнцийг яг л том хүмүүс шиг хүлээн авдаг болсон нь анзаарагдсан.
-Уилл, таны бага нас руу эргэн очъё. Та хэзээ ч аавыгаа хараагүй гэсэн. Ээж тань гурван хүүхдээ өсгөхийн тулд мөнгөний гачаалтай байсан биз. Энэ үед таныг юу ихээр зоригжуулдаг байсан бэ?
Уилл: Магтаал.
-Хэний магтаал тэр вэ?
Уилл: Гэр бүл, найз, багш нарын магтаал, дэмжлэг намайг зоригжуулдаг байсан. Тэд намайг үнэлэхийн хэрээр би итгэлийг нь эвдэхгүйн тулд улам хичээдэг байлаа. Заримдаа аавын чинь нөмөр нөөлөг хэрэгтэй болсон ч сайн найз нөхөд үүнийг орлодог юм билээ. Эргэн тойрон хэн байгаагаас тухайн хүүхдийн ирээдүй мөн шалтгаалдаг байх. Юуны түрүүнд би ээжээрээ хамгийн их бахархдаг. Бидний хувьд аавгүй амьдрал, хоолгүй өдөр хоног хэцүү байсан ч хамгийн хүнд ачаа ээжид ирдэг байсан нь ойлгомжтой. Гэсэн ч тэр гурван хүүхдээ хэнээс ч дутахгүй өсгөж чадсан.
-Үүнээс илүүтэй тэр таниар их бахархдаг байх. Уилл: Заримдаа бүх юм бүтэлгүйтэж, амьдрал утгагүй санагдах үе бий. Тэр үед би ээж рүүгээ очдог. Яг л адислуулсан мэт болоод л буцаж ирдэг дээ.
-Дин, Уилл Ай Эм шиг хүнтэй хамт ажиллах нь чухал уу. Түүн шиг сайн, бас авьяаслаг залуу танай хөтөлбөрийг дэмжиж, гар бие оролцох нь хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлдэг байх, тийм үү?
Дин: Мэдээж. Та өөрөө асуултадаа хариулчихлаа шүү дээ. Гэхдээ түүнийг ирэхээс өмнө ч FIRST хангалттай нэр хүндтэй, амжилттай байсан. Би 20 жил үүний төлөө ажилласан шүү дээ. Уилл гарч ирсэн нь мэдээж бидний амжилтыг улам ахиулсан. Орчин үед хүүхдүүд шоу цэнгээн, спортод ихэнх цагаа зарцуулдаг болсон. Уилл миний энэ бодлын эсрэг байдаг л даа. Гэхдээ шоу бизнес, урлагийн салбарын том од биднийг дэмжсэн нь олон хүүхдийг нааш татсан байх. Америкийн өр хэдэн тэрбум долларт хүрчихлээ. Өдөр ирэх тусам энэ мөнгө өссөөр байна. Тэгвэл шинжлэх ухаан, техникийг эзэмшсэн хүн ирээдүйд хэзээ ч өрөнд унахгүй. Тэнэг алхам хийхгүй гэдэгт би, бид итгэдэг. Тиймээс робот бүтээж, роботоор бүх зүйлээ хийлгэдэг боллоо гэхэд олон асуудал шийдэгдэнэ.
Б.ЭГШИГЛЭН