Монгнолын өнөө цагийн бэлтэй эрчүүл Арабын баячууд шиг тансаг амьдрах болов. Тэдний хөлөглөдөг автомашины загвар хийц сүүлийн үеийнх. Ланд крузер моодноос гарч аймгийн наадам, байгууллагын шинэ жил, хурим найранд өгдөг бэлэг болов. Хувьдаа машины цуглуулгатай “Мон-Уран”-ы Б.Наранхүү саяхан Боинг 747 онгоцоор тээвэрлэж ирсэн дөрвөн “Rolls Royce” машинаа тосож авчээ.
Эдгээр хөлөг автомашины ертөнцөд 500 мянган еврогоор зарагддаг тул хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог. “Rolls Royce Ghost”, “Rolls Royce Phantom Coure 2, Rolls Royce Phantom” энэ оны шилдэг загвар. Дөрвөн тэрбумын үнэтэй дөрвөн машиныхаа дотор талд Б.Наранхүү өөрийн нэрээ алтаар бичүүлжээ. Тэрбээр энэ жилийн наадамд 800 саяар худалдаж авсан мориныхоо шандсыг үзэж, аймгийнхаа наадамд түрүүлсэн морьдыг “Ланд-200” автомашинаар байлж, байгууллагынхаа шинэ жилийн баяраар ажил үйлсээрээ манлайлсан найман менежерээ тус бүр “Ланд-200”-гаар шагнасан гэнэ лээ.