49 настай Зу овогт ослын улмаас Шанхайн Ардын гуравдугаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнд яаралтай мэс засал хийх шаардлагатай байсан тул эмч, сувилагч нийлсэн зургаан хүний бүрэлдэх үүнтэй баг хагалгаанд бэлтгэж байсан гэнэ. Энэ үеэр эмнэлгийн нэг өрөөнд гал гарч, бөөн утаа угаар болсон тул эмч, сувилагч нар өвчтөнөө хагалгааны өрөөнд орхин гарцгаасан аж.
Гал унтраах ангийнхан ирсний дараа тэд учир байдлаа хэлж, дотогш орохыг хүссэн гэнэ. Гэвч нэгэнт оройтжээ. Тэднийг үймж сандарч ийш тийш гүйж байх хооронд өвчтөн хэдийнэ амьсгал хураасан аж. Нас барсан шалтгааныг угаартсан гэж тогтоожээ.
“Манай эмнэлгийн эмч, сувилагч нар үүссэн нөхцөл байдалд мэргэжлийн үүднээс хандаагүй, өвчтөнд анхны тусламж үзүүлж чадаагүйд харамсаж байна” гэж тус эмнэлгийн дарга Фан Юн талийгаачийн ар гэрийнхэнд мэдээлээд эдийн засгийн талаас туслалцаа үзүүлэхэд бэлэн гэжээ. Цагдаагийн байгууллага энэ хэргийг хэрхэн шийдэж байгаа нь одоогоор тодорхой бус байгаа аж.