Атомын цаг 10 мянган жилд нэг секунд зөрдөг тул хамгийн нарийвчлалтайд тооцогддог. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр нарийвчлалтайгаар Лондон дахь Үндэсний физикийн лабораторийн цаг тодорчээ. Нэг секундийг 10 сая тэрбум хуваан тоолдог уг цагийн дагуу дэлхийн ихэнх орон цагаа тааруулдаг юм.
Далайн төвшнөөс хэр зэрэг өндөрт байгаагаас шалтгаалж атомын цагт ч өөрчлөлт гардаг. Тэгвэл Лондон дахь цаг далайн таталт, түрэлтээс үл хамааран хугацааг алдалгүй заадаг тухай “Metrologia” сэтгүүлд мэдээлжээ. Уг цаг нь хоёр сард секундийг тэрбум хуваасны нэгээр зөрдөг аж.
Б.ИНДРА