Эртний египет эмэгтэйчүүд үсээ хэлбэрт оруулан гельдэж засдаг байсныг Их Британийн археологчид тогтоожээ. 2500-3500 жилийн настай, эрэгтэй, эмэгтэй хүний занданшуулсан 18 шарил судалсны дүнд тэд ийн мэдээлсэн байна. Эртний египетчүүд модны давирхай, амьтны өөхнөөс гаргаж авсан бодисоор үсээ хэлбэржүүлж, ороодог байсан гэнэ.
Үхлийн дараа өөр нэгэн амьдрал угтдаг гэж тэд үздэг байсан тул нас барагсдынхаа гоёлын хувцсыг өмсүүлж, үсийг нь янзалдаг байж. “Занданшуулсан шарилуудын үсний засалт харилцан адилг үй байсан. Магадгүй тэр үед тусгай үсчин, гоо сайханчид байсныг энэ нь баталж буй” хэмээн “Journal of archaeological science” сэтгүүд бичжээ.
Б.ИНДРА