Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан 11 дуугаа дүрсжүүлж цомог гаргахаар болжээ. Өдгөө тус чуулгынхан Төв аймгийн Алтанбулагт зураг авахуулж байгаа юм. Цомогт багтаж буй “Түүхт хил”, “Хилчний уянга”, “Хязгаарыг баталсан хилийн цэрэг” зэрэг дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Сийлэгмаа, Ч.Түвшинтөгс нарын 11 дуучин гоцлон дуулах аж.
Түүнчлэн есдүгээр сарын 16-нд хилийн цэргийн баяр болох учраас тус чуулгынхан бүрэн хэмжээний тог лолт хийх аж. Тоглолтыг ахмад У.Пүрэвсүрэн найруулах юм. Мөн цахилгаан хөгжмийн “Хилчин” хамтлаг дэд хурандаа С.Энхбаяраар удирдуулан, шинэ бүрэлдэхүүнтэйгээр чуулгынхаа дэргэд уран бүтээлээ үргэлжлүүлэхээр болжээ.
С.СЭРГЭЛЭН