NHK телевизийн уран бүтээлчид Монголын хөөмий, уртын дуу болон ардын урлагийн талаар нэвтрүүлэг бэлтгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Нэвтрүүлгийн багийнхан саяхан ҮДБЭЧ-ын байранд ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, уртын дуучин Б.Батмэнд, Б.Батболд нарын зургийг авчээ.
Түүнчлэн хөөмийчдийн төлөөлөл болгон “Хөсөгтөн” хамтлагийнхны уран бүтээлийг дүрсжүүлсэн байна. Монголын ардын урлагийн тухай хийсэн эл сурвалжлага “Amazing boys” нэвтрүүлгээр гарах гэнэ. Дашрамд дуулгахад, NHK-ийнхэн өдгөө Увс аймагт ажиллаж, судалгаа хийж байгаа.
Ж.СЭЛЭНГЭ