Алдарт Ливерпулийн дөрвөлийн “Please, Please Me” нэртэй пянз 15000 ам.доллараар зарагджээ. Уг пянзны хавтасны хоёр талын нүүрэн дээр хамтлагийн дөрвөн гишүүний гарын үсэг зураастай байгаагаараа онцлог аж.
“Битлз”-ийнхний төрсөн нутагт зохион байгуулсан дуудлага худалдаагаар мөн Ж.Леннон, П.Маккартни, Ж.Харрисон, Р.Старр нарын эдэлж хэрэглэж байсан 322 зүйлийг борлуулан 100000 ам.долларын ашиг олсон гэнэ.
Э.ХАНА