Саран дээр мөрөө гаргасан анхны хүн, өдгөө 81 настай Нил Армстронг Б.Обамад сансар судлалын талаарх мэдээлэл өгдөг зөвлөх нь ажлаа тун хангалтгүй хийж байгаад сэтгэл дундуур байдгаа ярьжээ. Тэрбээр ирэх долоо хоногт АНУ-ын Конгресст тус улсын үндэсний сансрын хөтөлбөрийн талаар асуудал дэвшүүлэхээр болжээ.
Түүний үзэж буйгаар энэ салбарынхан ажлаа хангалтгүй хийж байгаа гэнэ. “Сар бол Ангараг гаригт хүрэх гүүр юм. Нарны аймгийн бусад гаригийг судлахад сар маш том өгөгдөхүүн. Тэрхүү дагуулыг судалж, бүрэн мэдсэний дараагаар гариг, эрхсүүдийг судлахад дөхөм байна” хэмээн тэрбээр үздэг. Гэтэл Америкийн сансар судлалынхан сарыг “үл ойшоож” байгаад сэтгэл дундуур явдгаа Нил Армстронг илэрхийлжээ.