Д.Сайнцог хурандаа соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаярыг цоллож, гавьяат эмч Д.Авирмэд ардын жүжигчин Г.Хайдав гуайн засуул болсноор “Би-гээс Бид” нэвт рүүлгийн үндэсний бөхийн барилдаан эхэллээ. Ард түмэндээ гавьяатай алдартнуудыг зодоглуулсан наадмын түрүүг Г.Хайдав гуай авч, мэргэн харваачаар Төрийн шагналт зураач П.Цогзол тодорсон юм. Ийм нэгэн хөгжилтэй, дурсамжтай мөчийг дүрсжүүлэн үзэгч түмэндээ хүргэсэн нэвтрүүлэг бол “Би-гээс Бид” юм.

“MN 25 дугаар суваг” телевизийн 15 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулан бэлтгэсэн эл нэвтрүүлгийн зочдын дурсгалын зургийг та бүхэн харж байна. 10 гаруй жилийн түүхтэй “Би” нэвтрүүлэгт хэчнээн алдартан оролцож, амьдралын нандин дурсамжаа хуваалцаж байсныг тоолж баршгүй. Сардаа 2-3 удаа танай гэрийн хойморт зочилдог “Би” нэвтрүүлгийн оролцогчдыг наадмын нэвтрүүлэгтээ урьж, хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм.
Алдартнууд ч нэвтрүүлгийн хамт олонд талархалтай хандаж, өвчтэй, ажилтай, завгүй гээд олон шалтгааныг умартан “Монгол шилтгээн”-ийг зорьсон юм билээ. Тэр ч бүү хэл ардын жүжигчин Г.Хайдав гуай өөрийнхөө зурагтай цамц өмсөж ирж гайхашруулсан гэсэн. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Би өнөөдөр насандаа өмсөж, эдэлж үзээгүйгээрээ гоёлоо. Эдгээр алдартантай уулзахын тулд юм шүү дээ” хэмээсэн нь нэвтрүүлгийн үнэ цэнийг тодорхойлсон юм.
Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зүрх, авьяас хөдөлмөрөө зориулсан эрхэм хүндтэй зочид нь “Би” нэвтрүүлгийн хамгийн гол дүр нь билээ. Нэвтрүүлгийг үзэгчдэдээ бэлтгэн хүргэдэг редактор Ш.Алтанзул, бичлэгийн найруулагч Ц.Энхтуяа, зураглаач Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж, Б.Рэнцэнбямба, Б.Батмягмар, менежер Н.Уранчимэг болон “MN 25 дугаар суваг” телевизийн хамт олонд уран бүтээлийн амжилт хүсье.
С.СЭРГЭЛЭН