Америкийн хамгийн алдартай хамтлагийн нэг “Maroon 5” байгуулагдсанаасаа хойш дэлхий даяар 15 сая цомог борлуулж, Грэммийн шагнал хүртсэн. Тэдний амжилтын нууц хамтлагийн ахлагч Адам Левинтэй холбоотой гэдэгтэй ихэнх хүн санал нэгддэг юм билээ. Адам 2002 онд хуучин найз охин Жэйндээ зориулж “Songs about Jane” цомог бүтээсэн нь “Maroon 5”-ын алдрын замналын эхлэл байв. Хамтлагийнхан өдгөө шинэ бүтээл туурвихын зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсэд оролцож буй. Түүнчлэн ахлагч Адам Левин өнгөрсөн хавраас эхэлсэн “The Voice” шоуны шүүгчээр ажиллаж байгаа.
-15 сая цомог борлуулах, телевизийн шоуны шүүгчээр ажиллахын аль нь илүү сэтгэл хөдөлгөдөг вэ?
-Хэн нэгэн надад 15 сая цомог гаргасан гэж хэлэхэд үнэхээр итгэмээргүй санагддаг. “Бурхан минь, бид үнэхээр чадсан гэж үү” хэмээн дотроо боддог юм. Авьяастнуудыг шалгаруулах шоу шүүж байгаа маань ч сэтгэл хөдөлгөм үйл явдал. Миний хувьд аль аль нь гайхамшигтай санагддаг учраас дэнслэхэд хэцүү байна.
-Үнэнийг хэлэхэд рок од хүссэнээ л хийдэг. Харин шүүгчийн ажил илүү хариуцлага, найдвартай байдлыг шаарддаг шүү дээ.
-Шүүгчээр ажиллахдаа би шударга байх зарчим баримталдаг. Авьяастнуудаас шилдгийг нь шалгаруулах гайхалтай ажил боловч нөгөө талаар тун бэрх.
-Энэхүү шоу таны амьдралыг хэр өөрчилсөн бэ?
-Би өмнө нь шүлэг бичиж, ая зохиож, тайзан дээр гардаг байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн өөртөө болон хамтлагийнхандаа л санаа тавина гэсэн үг. Тэгвэл одоо хүмүүст зөвлөгөө өгч, авьяастнуудыг гарч ирэхэд тусалж байгаадаа өөрөөрөө бахархдаг.
-Тэмцээний ихэнх оролцогч танд сайн байх. Миний хэзээ ч хэрэглэхгүй арга барилыг та ашигладаг.
-Таны шүүдэг шоунд олон төрлийн авьяастай хүмүүс оролцдог учраас жаахан түвэгтэй биз. Тиймээс ч зарим үед тэдэнд таагүй хандах тохиолдол гардгийг тань би ойлгож байна. Тэгвэл “The voice”-т зөвхөн дуулах авьяастай хүмүүс оролцдог тул тийм ч хүндрэлтэй биш.
-“The Voice”-ыг үзсэн хүмүүс “Америкийн шүтээн”-д хэн түрүүлснийг харах гэж сандлаа ч хөдөлгөхгүй гэж хэлсэн тань зоригтой алхам болсон шүү.
-Тэр бол бяцхан өдөөн хатгалга байсан юм.
-“Америкийн шүтээн” том шоу учраас иймэрхүү өдөөн хатгалгад эмзэглэхгүй байлгүй дээ. “The Voice”-ыг шүүх болсноос хойш нэр хүнд тань улам өссөнийг та мэдсэн үү?
-Тийм ээ. Анх энэхүү ажлын саналыг аваад нэр хүндийн тухай бодоогүй ч үүнийг мэдэхэд таатай бай сан. Магадгүй өдөр бүр дэлгэцээр га рах нь алдартай хамтлагийн дуучин байхаас илүү бололтой. Өмнө нь гудамжаар явах, дэлгүүрт ороход хүмүүс “Maroon 5” гэж орилдог байсан бол одоо “Адам” гэдэг болсон. Гадуур явахад хэн нэгэн нэрээр минь дуудахад найз, эсвэл хамаатнуудын нэг нь гэж бодоод эргэж хардаг байв. Одоо бол тоохоо больсон.
-Шэрон Осборнтой хамт ажиллах надад заримдаа хэцүү байсан. Таны хувьд Кристина Агулератай ажиллахад хэр хүндрэлтэй байна вэ?
-Би яг одоо орон даяар гарч байгаа, тийм үү. (Инээв)
-Санаа зоволтгүй дээ.
-Тэр дажгүй эмэгтэй, аятайхан ааштай. Гэхдээ үл ойлголцох асуудал хүн бүрт гардаг шүү дээ. Үүнээс үл хамааран бид бүгд л өөрсдийнхөө замаар явдаг.
-Шүүгчид ч мөн хоорондоо өрсөлддөг үү?
-Ёстой үгүй. Жинхэнэ өрсөлдөөн тайзан дээр болдог. Шударга ажиллаж, жинхэнэ авьяастныг тод руулах нь бидний үүрэг. Шоуг шүүс нээр би Кристина, Блэйк, Си хэмээх гурван сайн найзтай болсон. Бид хэдийгээр бусдыг шүүж, ажлаа хийж байгаа ч хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлдэг.
-Би танд одоо зарим дуучны нэрийг хэлье. Хэрвээ тэд “The Voice”-т орсон бол та шүүгчийн зүгээс юу гэх байснаа хэлээрэй.
-Болж байна.
-Аделе?
-Тэр бол гайхамшиг. Хоёр секундын дотор л ялагч болно.
-Жастин Бибер?
-Хүүхэд ч гэсэн дуулж чаддагийг харуулсан авьяастан.
-Тэр шоуны ялагч болж чадах байсан уу?
-Магадгүй л юм.
-Өнгөрсөн жил “Авьяаслаг америкчууд” шоуны дэд байрт 10 настай Жэки Еванчо охин шалгарсан. Тэрбээр Уитни Хьюстон, Барбара Стрейзанд нараас огт дутахгүй дуулж байв. “Авьяаслаг британичууд”-ын Сюзан Бойл ч мөн нэг гайхамшиг. Авьяастныг шалгаруулах эдгээр нэвтрүүлэг жинхэнэ оддыг гаргаж ирж байна.
-Тийм шүү. Гэхдээ гоц авьяастан байх хангалтгүй. Түүнийг дагаад дууны зохиолч, продюсер, менежер гээд олон хүн гарч ирнэ. Үүнээс гадна авьяастан маань хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдэг нь түрүүлэх эсэхэд нь том нөлөө үзүүлдэг.
-Бусдад таалагдана гэдэг шоунд ялах түлхүүр үү?
-Цорын ганц түлхүүр.
-Та Лэди Гагаг юу гэж боддог вэ. Түүн шиг өдөөн хатгагч, шазруун, аймшиггүй зоригтой хүн шоунд ялах байсан уу?
-Тэр бол сайн жүжигчин. Тайзан дээр гаргадаг үйлдлүүд, хувцас, багнуудыг нь түүнээс салгавал сайн хоолой гарч ирж магадгүй.
-Тэгвэл та өөрөө энэхүү шоуны ялагч болж чадах уу?
-Тийм гэж зоригтой хэлэхгүй ээ. Надаас сайн дуучин олон бий.
-Хэрвээ та “Америкийн шүтээн”-д ороод дуулж чадахгүй байлаа гэхэд өөр авьяас бий юү?
-Харин ээ.
-Адам Левиний тухай бидний мэдэхгүй зүйлийг хэлээч.
-Би хамартаа юуг ч нааж ча даг.
-Тийм гэж үү?
-Нээрээ шүү.
-Тэгэхээр таны хамар соронзтой адил гэсэн үг үү?
-Жишээ нь би халбага авч анхаарлаа тэрэнд төвлөрүүлдэг. Төмөрлөг эд зүйлсийг хамар, заримдаа эрүүндээ тогтоодог. Би долоон настайдаа ийм чадвартайгаа мэдсэн. (Үүний дараа Адам бейсболын бөмбөгийг хамартаа тогтоож үзүүлсэн юм. Энэ нь өөрийн үзүүлсэн чадварыг дэлгэцийн өмнө дэлгэсэн анхны тохиолдол)
-Хөөх, та надад улам таалагдаж байна. Үүнээс гадна твиттерийн тэмдэглэлүүдийг тань би унших дуртай. Хамгийн сүүлд “Хүмүүс папараццийн тухай ярьж эхлэхэд тэднийг алгадмаар болдог” гэж бичсэн байх аа?
-Шоу бизнесийн ертөнц бол хоёр урсгалтай гудамж. Чамайг алхаж явахад эсрэг урсгалаар явж буй хүмүүс ширтэж, чичилнэ. Тэдний ихэнх нь чам шиг алдартай болохыг хүсдэг. Зарим нь чамайг үзэн ядаж, чиний тухай хов живд дурлана. Би папараццийг үзэн яддаг. Үүнээс илүүтэй папарацци болон бусад хэрэггүй зүйлсийг хамгийн чухал мэтээр ярьдаг хүмүүсийг тэвчдэггүй. Энэ бол тулгамдсан асуудал биш. Жинхэнэ асуудалтай тулгарсан хүмүүс тоо томшгүй бий.
-Хэрвээ ханхүү Уильям Холливудэд зочилбол танд ямар санагдах вэ?
-Хэрвээ тэгвэл надад төдийгүй америкчуудын хувьд сэтгэл хөдөлгөм сайхан хэрэг болно. Учир нь манай улсад хааны гэр бүл байхгүй шүү дээ.
-Америкчууд яагаад хааны гэр бүлд дуртай байдаг юм бэ?
-Миний бодлоор хаант ёс, ханхүү, гүнж зэрэг ойлголт дэврүүн, романтик санагддаг учраас дуртай байх. -Би саяхан BAFTA (Их Бри танийнкино, телевизийн урлагийн академи)-ийн хүлээн авалтад очиход Барбара Стрейзанд, Том Хэнкс, Жэй Ло гээд бүх л од ханхүү Уильям, Кэйт гүнж хоёртой ойрхон зогсохыг байдгаараа хичээж байсан. Тэднийг ажиглаж зог сох тун зугаатай байсан. -Инээдтэй юм. Барак Обама Ерөн хийлөгчөөр сонгогдсоноо тэмдэглэх үед мөн тийм зүйл болсон. Алдартай хүмүүс нэг нэгнээ түлхэж, Ерөнхийлөгчтэй ойрхон харагдах, түүн тэй уулзахыг хичээж байсан.
-Усан спортын тамирчин Аннa Вьялицынa та хоёр болзож байгаа. Анх хэрхэн танилцсан бэ?
-Би хувийн амьдралаа хэвлэлээс далд байлгахыг хичээдэг. Тиймээс би энэ тухай яримааргүй байна. Миний хувьд Анна хамгийн сайн хүн, сайхан бүсгүй. Бид хамтдаа аз жаргалтай байдаг
. -Олон бүсгүй тантай уулзахыг хүсдэг. Үүнд Анна хэрхэн ханддаг вэ?
-Түүнтэй болзохыг хүсдэг сая сая залуу бий. Тэгэхээр бид хоёр адилхан нөхцөлд байгаа биз. Гэхдээ бид хоёулаа хардалтыг тэвчдэггүй. Итгэлцэл хамгийн чухал.
-Та одоо 32 настай. Арван жилийн дараах амьдралаа хэрхэн төсөөлж байна вэ?
-Тэр үед би одоогийнхоос бага ажилладаг болсон байгаасай. Мөн эхнэр бид хоёр хөөрхөн хүүхдүүдээр хүрээлүүлсэн байх биз.
-Та гэрлэлтэд итгэдэг хэрэг үү?
-Гэрлэлт бол хуучинсаг ёсны үл дэгдэл гэж боддог байлаа. Миний хам гийн дотнын найз Шон хэдэн жилийн өмнө хайртай бүсгүйтэйгээ гэрлэснээр тэрхүү бодол өөрчлөгдсөн. Тэд хамгийн төгс хос. Би ч мөн найз шигээ заяаны ханиа олж, үүрд хамт амьдрахыг хүсэж байна.
-Тэгвэл ажил мэргэжлийн тал дээр ямар байх бол?
-Дуугаа бичиж, тайзан дээр гарсаар байх биз.
-10 жилийн дараа ч “Maroon 5” байсаар байх уу?
-Хамтлагийнхаа хувьд бид төлөвлөгөө гаргадаггүй. Юу болохыг би тааж чадахгүй. Яг одоогоор бид бие биедээ үнэхээр хайртай. Бие биенээ хөглөж, урам зориг өгч чаддаг.
Б.ЭГШИГЛЭН