Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай “CNN”-ын сэтгүүлч Стэн Грант өнгөрсөн долоо хоногт бичжээ. Тэд Улаанбаатарын тухай нэвтрүүлэг хийх үеэрээ манай Ерөнхийлөгчтэй уулзжээ. “Тал нутгийн түүх бол Монголын түүх. Нүд алдам уудам талд тэдний өвөг дээдэс байлдаж, улсаа байгуулжээ. Түүхийн жимээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алхаж байна. Монголын олон хүний адил тэр ч мөн нүүдэлчин малчны хүү бөгөөд тал нутагт өсчээ. “Талд өссөн жаахан хүү Ерөнхийлөгч болтлоо өссөнд та итгэж байна уу” хэмээн асуухад тэрбээр “Би энэ бүхэнд заримдаа итгэж чаддагг үй. Бусад хүүхдийн адил морь унаж, хонь хариулж өссөн.
Тал нутгийг харах бүрт олон дурсамж хөвөрдөг” хэмээв. Ерөнхийлөгч Ц.Элбэг дорж цэргээс халагдаад Украин улсад сэт гүүлзүйн чиглэлээр сурчээ. Эх орондоо ирээд хэсэг ажиллаж байгаад нөхдийн хамт ард чилсан хувьсгалыг эхлүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд үлдсэн. Учир нь тэд ганц ч хүний амь насыг сүйтгэлгүйгээр, тайван замаар ардчиллыг тогтоосон гавьяатай. Тэрбээр гэрт амьдарч, хүүхэд ахуй насны хоолоо идэх дуртай. Түүний хувьд гэр, уламжлалт хоол хүнс нь амьдрах нэг арга төдий биш, эх орны амин сүнс гэсэн.
“Өөрчлөлтийн том давалгаа Монголыг нө- мөрч байна. Манай орны газрын баялаг уул уурхайн том компаниудад аз нь гийсэн үйл явдал. Ха рин зарим нэгнийх нь хувьд хараал. Учир нь үү нийг дагаад авлига ихсэхийн зэрэгцээ манай орныг мөлжиж дуусах аюултай. Тэгээд ч ихэнх мөнгө цөөн хүнд очиж байгаа нь харамсалтай. Хүч тэй, баян нэгэнд нь мөнгө очиж байгаагаас бид сэргийлэх хэрэгтэй” хэмээн тэрбээр хэлдэг” гэж энд бичжээ.
Б.ЭГШИГ