Залуу зураач М.Ган-Очир “Агаар” нэртэй анхны үзэсгэлэнгээ “Занаду арт” галерейд нээжээ. Үндэсний уламжлал, өв соёлыг орчин үеийн арга барилтай хослуулсан 20 орчим бүтээл уг үзэсгэлэнд бий. Тэрбээр сидиг дүрсэлж зурдаг бөгөөд түүгээр морин хуурыг төлөөлсөн зургаа ч үзэсгэлэнд багтаажээ.
“Өнөө үед шинжлэх ухаан, технологийн дэвшил үсрэнгүй хөгжиж байна. Үүний тусламжтай урлаг соёлыг хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх боломжтой. Урлаг болон оюуны соёл нь улс үндэстний агаар” хэмээн М.ГанОчир ярьсан. Абстракт, контемпорари урсгалд хамаарах эл үзэсгэлэн ирэх бямба гариг хүртэл үргэлжилнэ.
Б.ЭГШИГ