Барилгын салбарт тэргүүлдэг “Жигүүр гранд” групп саяхан 22 жилийн ойтойгоо золгож, гавьяат барилгачин Д.Баттөр 500 гаруй ажилтнаа “Тэрэлж”-ийн тансаг амралтад гурав хоног хундага тавиулалгүй найрлуулжээ. Барилгаас гадна урлагийн салбарт хийсэн бүтээсэн зүйлтэй тэрбээр сүүлийн үед багагүй улстөржөөд байгаа. Учир нь түүний эхнэр Эрдэнэтунгалаг “Жигүүр гранд” сангийн тэргүүнээр ажилладаг аж.
2012 оны сонгуульд Ховд аймгаас нэр дэвшихээр нутгийнхаа иргэдэд өөрийнхөө “пиар”-ыг хийж яваа гэх яриа чих дэлсэх болов. Эхнэр нь нэр дэвших гэж байгаа болохоор тэр үү, гавьяат барилгачин маань ойр ойрхон Ховд нутгаар эхнэрээ дагуулан зочилсон сурагтай. Ховдчуудын дунд “Баттөр сайн хүргэн. Эхнэр нь ч энэ нутгийн бүсгүй болохоор ирэх сонгуульд итгэл үзүүлээд сонгосон ч яахав” гэсэн яриа гараад буй гэнэ.