“Эко констракшн”-ы захирал С.Нямдавааг ажил үйлс гэхээсээ илүү амрагийн явдлаараа олны танил болсон гэж хүмүүс ярьдаг юм билээ. Тэрбээр өнгөрсөн жилээс “Алтан тариа” ХХК-ийн эзэн П.Цэнгүүний охин Юнатай хайр сэтгэлийн холбоотой болжээ. Сарын сайныг товлон тэрбээр сайхны билигт сайн өдөр хуримаа хийж, Монголын бэл бэнчинтэй ихэс дээдсийг найрандаа урьсан гэнэ.
Хуримынхаа өдөр хэвлэлийнхний нүдэнд аль болох өртөхгүйг хичээн, өөрийн эзэмшил “Маршал таун” хотхондоо гэр бүл болох ёслолоо хийсэн аж. Шинэхэн хос хэдхэн хоногийн өмнө үрийн зулай үнэрлэсэн тул бал сарын аяллаа түр хойшлуулсан аж.