Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэн Ху Ган Шенг хамгийн жижиг мэлхий гарган авчээ. Генд нь өөрчлөлт оруулсан уг мэлхий 0.5 см хэмжээтэй. Энэ нь хумсны толионоос жижигт тооцогдоно. Тэрбээр Гиннесийн номд нэрээ мөнхлөхийн тулд тэрхүү амьтныг бүтээсэн гэнэ.
Үүнээс өмнө 10 см хэмжээтэй мэлхий хамгийн жижигт ордог байв. “Ямар ч төрлийн амьтны хэмжээг өөрчилж болно. Миний бүтээсэн мэлхийний эрүүл мэнд сайн байгаа төдийгүй спортод дуртай нь анзаарагдсан. Тэр теннисний бөмбөгөөр тоглох тун дуртай” хэмээн Ху Ган Шенг ярьжээ.