ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нэг тэрбумаас дээш рублийн хөрөнгөтэй баячуудаар дунд сургуулийнханд хичээл заалгах саналтай байгаа гэнэ. Тэд “Амжилтын түүх” гэдэг хичээл заах юм байна. Д.Медведев “Надад нэг санаа байна. Дотоодын хөрөнгөтнүүдийнхээ амжилтад хүрсэн түүхийг өсвөр үеийнхэнд мэдүүлж, тэдгээр хүнтэй уулзуулж, хэрхэн амжилтад хүрснийг нь яриулбал ач холбогдолтой болов уу” гэж өнгөрсөн сарын 31-нд болсон Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үеэр хэлжээ. Тэрбумтнуудын хүрсэн амжилт төдийгүй амьдралынх нь үүх түүх хүүхдүүдэд сонин байх болно хэмээж буй Ерөнхийлөгчийн саналыг сургуулийн захиргаа дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.