Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Цэнгэл Бусаны олон улсын кино наадмыг шүүхээр болжээ

2022-08-05

NETPAC буюу “Ази, Номхон далайн кино театруудын сүлжээ” олон улсын байгууллагын гишүүн, “Мomade” виртуал туслахын агентлагийн гадаад харилцаа, орчуулгын салбарын мэргэжилтэн, СУИС-ийн доктор, профессор Д.Цэнгэл Бусаны олон улсын наадмын шүүгчээр ажиллах эрхтэй болжээ. СУИС-ийг соёлын менежментийн чиглэлээр төгссөн тэрбээр Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр цөөнгүй ажил хийсэн бөгөөд нэгэн үе “Тэнгис” кинотеатрын маркетингийн албаны даргаар ажиллаж байсан юм. Д.Цэнгэл дээрх олон улсын байгууллагын гишүүн болсноор хамгийн анх 2016 онд БНСУ-ын Пучоны кино наадамд шүүгчээр ажиллаж байж. Харин энэ удаагийнх хоёр дахь нь аж. Ташрамд дурдахад, Азид томоохонд тооцогддог Бусаны наадам энэ жил аравдугаар сарын 5-14-нд 27 дахь удаагаа болно.