Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хустайн байгалийн цогцолборт газрыг “Алтан луужин”-гаар шагнав

2022-08-09

Манай улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбооноос Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг “Алтан луужин” одонгоор шагнажээ. Дэлхийд хамгийн ховорт тооцогддог, зэрлэг адууг анх нутагшуулах зорилгоор байгуулсан тус газрыг байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, монгол өв, соёлыг сурталчлан таниулах чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилладаг гэж үнэлсэн байна. Түүнчлэн зуны саруудад зохион байгуулдаг “Хонины найр”, “Монгол ахуйн өдөрлөг” арга хэмжээг боловсронгуй болгож, хөтөлбөрийг нь баяжуулан, илүү олон жуулчин татах боломж байгааг дээрх холбооны удирдлага онцолжээ.