АНУ-ын Пенсильванийн их сургуулийн профессор, МУИС-ийн хүндэт доктор, монгол судлалын нэрт эрдэмтэн, түүхч Кристофер Этвуд “Монголын нууц товчоо”-г дэлхийн уншигчдын хүртээл болгохоор орчуулжээ. Тэрбээр цахим хуудсандаа шинэ номынхоо хавтасны зургийг нийтлэн, 2023 оны гуравдугаар сард хэвлүүлэхээр төлөвлөж байгаагаа бичжээ. Монголын түүх, соёл, уран зохиолын анхны, томоохон бичгийн дурсгалд тооцогддог уг сурвалжийг “Пингвин” хэвлэлийн газар эрхлэн гаргах гэж буй нь бас нэг онцгой үйл явдал юм. Энэ нь 1800-гаад оны үед Британид үүсэн байгуулагдсан, дэлхийд тэргүүлэгч хэвлэлийн газар бөгөөд шилдэг, сонгодог гэсэн бүтээлүүдийг сорчлон нийтэлдгээрээ олон улсад алдартай. “Монголын нууц товчоо”-г эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор цөөнгүй хэлээр хэвлүүлсэн ч дэлхийд алдартай хэвлэлийн компани, нэрт эрдэмтний “хоршил” үүнийг илүү олон уншигчдад хүргэх замыг нээнэ хэмээн судлаачид олзуурхаж байна.