“Time” сэтгүүл англи хэлээр дуулсан бүх цаг үеийн шилдэг 100 дууг нэрлэлээ. Ингэхдээ жагсаагаагүй бөгөөд 1920 оноос эхлээд арван арванаар үечлэн нэрлэсэн байна. 2000-аад оны үеийн шилдэг арван дууны жагсаалтад залуу дуучин Лэди Гагагийн “Bad romance” багтсан нь хөгжим шүүмжлэгчдийг гайхашруулав. Тус сэтгүүл уг жагсаалтыг 10 жил тутамд шинэчилдэг бөгөөд урьд нь шинэ залуу дуучин тэсрэлт хийсэн тохиолдол тун цөөн байжээ.
Уг жагсаалтад мөн Канье Уэст, Жэйми Фокс нарын “Gold Digger”, Бейонсегийн “Single ladies” зэрэг дуу шинээр багтав. Мөн Билл Эл Жонсоны “My mammy” 1920, Холидэйн “Strange fruit” (1930), Элла Фицжеральдын “Baby, it’s cold outside” (1940), Элвисийн “Jailhouse rock” (1950), Мадоннагийн “Borderline”, Ву Тан Кланы “C.R.E.A.M” зэрэг дуу бүх цаг үеийн шилдгийн тоонд оржээ.