ОХУ-ын Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойд зориулсан дүрслэх урлагийн үзэсгэлэн тус хотын Сукачевийн нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын 11-30-нд олны нүдийг хужирлаж буй. Уг үзэсгэлэнд Эрмитажийн музейд хадгалагдаж буй Микеланжело, Ван Дейк, Тициан, Караважо нарын дүрслэх урлагийн мастеруудын ХIVXVIII зууны үеийн график болон классизмын үеийн сонгодог бүтээлүүдээс гадна ОХУ, Монголын 100-гаад уран бүтээлчийн 300 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Н.Адъяабазар, С.Дагвадорж, А.Чадраабал, Д.Батмөнх, Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн О.Энхтайван, уран дархан Д.Батбаяр, залуу зураач Л.Оргилболд, Ж.Бат-Ундар, Н.Гүнчинсүрэн нарын 20 гаруй бүтээлийг энэ үзэсгэлэнд дэлгэж, Эрхүү хотынхонд толилуулж буй.
Х.УЯНГА