Нохойнд зориулсан шар айраг худалдаанд гаргаад буй “Bowser Beer” компанийнхан ийн мэдэгджээ. Спиртийн агууламжг үй ундаагаа тэд үхрийн болон тахианы махны амттай гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэн зургаан шилийг нь 20 ам.доллараар худалдаж байгаа аж.
Шинэ бүтээгдэхүүнийхээ тухай тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Женни Броун “Хүмүүс баяраа тэжээвэр амьтадтайгаа цуг тэмдэглэхийг хүсдэг. Энэ хүсэлтэд тулгуурлан үдэшлэг, баяр ёслолын үеэр тэдний хайртай амьт ныг нь баярлуулах эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бид зорьсон. Мөн нохойнд зориулсан шар айраг зуны халуун өдрүүдэд амных нь цангааг тайлах тустай. Бид шар айрагны найрлагад багтдаг зөрөг цэцгийг үхэр болон тахианы махаар орлуулсан” гэжээ.
О.УНДАРМАА