Бразилийн Сорокаба амьтны хүрээлэнд жуулчилж явсан согтуу эр хүрээлэнгийн хамгаалалтыг сэтэлж, сармагчингуудын “хувийн” голд сэлж байгаад зодуулжээ. Гэвч түүнийг гэмтээсэн этгээд нь хүн биш сармагчин байсан нь олон хүний гайхашийг төрүүлэв. Сао Паулогийн механикч Жоао Лэйти Сантос гэх эр хамаг хувцсаа тайлж, амьтны хүрээлэнгийн голд сэлж байтал сармагчингийн сүрэг иржээ. Гэвч согтуу эр тэднийг тоглохоор иржээ гэж бодтол хүзүүнээс нь хазаад авчээ. Бусад нь гар, хөл рүү нь цохиж эхлэхэд тэр тусламж эрж, уснаас гарсан байна. Тэрбээр уг явдлын дараа Сорокабагийн амьтны эмнэлэгт хүргэгдэж, анхны тусламж авчээ.