Морин хуурын чуулгын уран бүтээлчид ирэх сарын 2-нд ДБЭТ-ын тайзнаа “Novеl melody” тоглолт хийхээр болжээ. Америк, Аргентин, Бразилийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэх эл тоглолтод зөвхөн нумт хөгжимчид оролцохоороо онцлогтой. “Novel melody” тоглолтын продюссер, Морин хуурын чуулгын хөгжимчин А.Даваазоригоос энэ тухай тодрууллаа.
-Танай чуулга морин хуураар овоглодог боловч үндэсний олон төрлийн хөгжмөөр уран бүтээл туурвидаг. Дан нумт хөгжимчид тоглолт хийхээр болсон нь ямар учиртай вэ?
-Дэлхийд алдартай бүтээлүүдийг морин хуураар тоглож, хөгжимчдийнхөө ур чадварыг харуулахыг зорилоо. Тоглолтод Астор Пи аз залла, Ж.Герш вин, Кар лос Гардел, Луи Армстронг, Д.Брубек, Б.Бака рач, Жорж Бен, Майкл Жек соны 15 бүтээлийг багтааж буй. Эдгээрийн дийлэнхийг нь хийл, төгөлдөр хуурт зориулан бичсэн байдаг. Харин мо рин хуураар тоглох гэж буй анхны тохиолдол нь энэ юм. Энэ тоглолт морин хуурын хөгжлийг нэг алхам урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаа. Манай чуулгын 13 морин хуурч, гурван дунд хуурч, хоёр их хуурч, нэг төгөлдөр хуурч, хоёр удирдаач тоглолтод оролцоно.
-Морин хуурын чуулгад зориулсан хөгжмийн найруулгыг хэн хийж байна вэ?
-Морин хуурч Н.Жигжиддорж хөгжмийн продюс серээр ажиллаж бай гаа. Тоглолтын үеэр ч гоц лон тоглох юм. Үүнээс гад на манай чуулгатай хамтран ДБЭТ-ын гоцлооч Б.Эр дэнэтуяа Ж.Гершвиний хоёр дууг дуулна. Тоглолтын тайз ны засал, гэрэлтүүлэг өндөр төвшинд байна.
-“Novel melody” нэр ямар учиртай вэ. Тоглолтын тасалбар ямар үнэтэй байх вэ?
-Шинэ хөгжим гэж утгачлан орчуулж болох юм. Морин хуур хөгжмөөр өмнө нь тоглож байгаагүй бүтээлүүдийг тоглох учраас ингэж нэрлэсэн. Тоглолтын тасалбар 40 мянган төгрөг.
Ж.СОЛОНГО