Дэлхийн II дайны үед эзлэгдсэн нутаг дэвсгэр дээр эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулах үүрэг хүлээ сэн англи хүмүүс болон Тусгай ажиллагаа явуулах газар хамтран Адольф Гитлерийн нэр дээр хуурамч паспорт гаргаж байжээ. “Daily Mail” сонинд бичсэнээр бол өөрийн ажилтнууддаа туслах үүднээс Онцгой хэлтэс нь хуурамч паспорт, тусгай зөвш өөрөл олгож байсан аж.
Дайн дуусахад Үндэсний архивт нь ийм баримт бичгүүд хадгалагдаж үлдсэний дотор Гитлерийн хуурамч паспорт байсан байна. “Хамгийн үл ялих зүйлийг ч машид адилхан хийсэн, хуурамчаар үйлдэгчид чухам юу чаддагийг харуулсан Гит лерийн паспорт урлаачдынхаа хошин шогийн мэдрэмж, өндөр ёс суртахууныг харуулж байв” хэмээн хэвлэлд бичжээ.
Германы иргэдийн паспорт дээр “еврей” гэдгийг илэрхийлж байсан “J” үсгийг улаан өнгөөр бичсэний дээр еврей нарыг нэг нүдээр үз дэггүйгээрээ нэрд гарсан даран гуйлагчийн паспорт дээр Палестин руу нэвтрэх тусгай зөвшөөрөл (виз) зориуд дарсан байна. Түүнчлэн нацистуудын удирдагчийн мэргэжлийг “зураач” гэж заагаад бусдаас ялгах тэмдгийн дотор “сахал” гэж тодруулсан байв гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ