Австралийн дөрвөн настай Аэлита Андре охиныг цахиур хагалах зураач болно гэж мэргэжилтнүүд тун тоож байгаа гэнэ. Түүнийг П.Пикассо, С. Дали, В.Кандинскийтэй зүйрлэн дэлхийн мэргэжлийн хамгийн залуу зураач хэмээн өргөмжилж байна. Аэлита Андре орос гаралтай юм байна. Түүний бүтээлээр Америк, Италид өнгөрсөн есдүгээр сард үзэсгэлэн гаргасан нь олны анхаарлыг татаж, хэд хэдэн зургийг нь уран зураг цуглуулагчид худалдан авчээ. Аэлитагийн зургуудаар 2009 онд анх үзэсгэлэн гаргаж байжээ. Тэрбээр тухайн үед дөнгөж хоёр настай байсан ч хүмүүсийн анхаарлын төвд оржээ. Дөрвөн настай нялх зураачийн тухай дэлхийн хэвлэлүүдээр шуугиж байна. Өдгөө 200 гаруй бүтээлийн эзэн болсон түүнийг Хятад, Хонконг, Мельбурн гээд газар газраас урьж үзэсгэлэнг нь зохион байгуулах санал тавиад байгаа аж.
