Өнгөрсөн зун хэвлэлийн хуудаснаа хэдэнтээ “амаржсан” гавьяат жүжигчин И.Одончимэг өчигдөр 11.40 минутад шинэ үрийн зулай үнэрлэж, охинтой болжээ. “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Т.Бархүү найзуудтайгаа “Гурван гал” эмнэлэгт очиж, бяцхан охин, гэргийгээ эргэсэн байна.
Гавьяат болон шинэ хүний бие сайн байгаа бөгөөд Т.Бархүү эхнэр, охиноо асарч буй аж. Одноо ийнхүү хоёр дахь охиноо төрүүллээ. Бурхны бэлэг бяцхан охиноо өлгийдөж авсан Т.Бархүү, И.Одончимэг нарт уншигчдынхаа өмнөөс нарт баяр хүргэж, сайн сайхныг хүсье.
А.АМИНА