УРГИЙН ОВОГ: Боржигон
ТӨРСӨН ОН CAP ӨДӨР: 1978.11.16-нд Улаанбаатар хотод төрсөн
ГЭР БҮЛ: Эхнэр, хүү, охины хамт амьдардаг.
ХУВЦАСНЫ ХЭМЖЭЭ: М
ГУТЛЫН ХЭМЖЭЭ: 42
ДУРТАЙ ХООЛ: Шөлтэй хоол
ЦОМГИЙН ТОО: Долоо
БИЕ ДААСАН ТОГЛОЛТ: Гурав дахь бие даасан том хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
МӨРӨӨДӨЛ: “Монгол поп” урсгалыг дэлхийн хэмжээнд гаргах
ХООБИЙ: Гэрэл зураг авах, авто машин цуглуулах
АНХНЫ ХАЙР: Олон охинд сэтгэл алдарч байсан хэдий ч хайр мөн, бишийг нь ялгадаггүй. Ямар сайндаа л нэг хүн ийм олон дурлалтай учирдаг юм байх даа гэж бодож байсан.
АНХНЫ ГАР УТАС: 99192309 дугаартай “Siеmеns S4”.
АНХНЫ МАШИН: Тоёота селика
ЦАХИМ ХУУДАС: http://www.MongolPop.mn
ЦАХИМ ХАЯГ: fbpagе_bold@yahoo.com
FACEBOOK: http://www.facеbook.com/BOLDcamеrton
“Монгол поп” урсгалыг үндэслэгч, дуучин, продюссер Доржсүрэнгийн Болд 1986 онд ХБК-ийн хийл хөгжмийн ангид элсэн орж, 1997 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Хөвгүүдийн анхны дөрвөл “Камертон” хамтлагийг 1995 онд байгуулж ахлагчаар нь ажилласан тэрбээр 2005 онд “Хайрын хүч” цомог гаргаснаар гоцлол дуучны карьераа эхлүүлсэн. Тенор хоолойтой дуучин маань “Хайрын хүч”, “440Н2”, “Амьдралын гол дүр”, “Only onе”, “Монгол поп” цомог болон “Bold Cеntral Stadium”, “Хайрын хүч” DVD гаргасан. 2006 онд “UB Ра1асе”-д анхны бие даасан “Хайрын хүч”, 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Bold Cеntral Stadium” тоглолт хийсэн.
“Bold Cеntral Stadium” тоглолтод 50 мянган үзэгч цуглуулж, их хотын нэгэн үдшийг доргиож байлаа. Тэрбээр 2006 оны есдүгээр сарын 9-нд “В Production” студи байгуулж, Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Шоо”, “Гурван охин” зэрэг хамтлаг, дуучдын продюссерээр ажилласан. 2009 онд “Херо энтертайнмэнт, “В Production” хамтран бүтээсэн “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийн гол дүрд амжилттай тоглосон. 2010 оноос “Монгол поп” урсгалыг үндэслэж, Монголын хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгохын төлөө зүтгэж байна. Уг төслийн анхны цомгоо өлгийдөж аваад хэдэн сар болж буй дуучин “Монгол поп” урсгалын анхны тоглолтыг энэ сарын 24-26-нд “UB palace”-ын концертийн их танхимд хийхэд бэлэн болжээ.
Түүнийг урлагийн гэр бүлээс гаралтай, өвөө нь алдарт хуурч, төрийн соёрхолт Г.Жамьян гэдгийг хүмүүс мэднэ. Харин “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Д.Болд нар үеэлүүд гэдгийг тэр бүр мэддэггүй болов уу. Б.Батчулууны аав Ж.Батсайхан, Б.Болдын ээж Ж.Цэцгээ нар төрсөн эгч дүүс бөгөөд Ж.Батсайхан “СоёлЭрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг юм.
Х.УЯНГА