Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас “Их говийн тэмээний баяр-2011” тэмээчдийн VII их наадмыг энэ сарын 26, 27- нд зохион байгуулах гэж байна. Тус аймгийн Есөнбулаг суманд болох уг наадам уламжлалт 10 төрлөөр болох бөгөөд шилмэл буур, ингэ, хурдан ат, тором, шил дэг тэмээчдийг шалгаруулах аж.
Түүнчлэн ур хийцээрээ гайхуулсан ганган чимэг хэрэг сэл, ноосон урлал, сүүн бүтээгдэхүүнийг шалгаруулж сурталчлах гэнэ. Энэ удаагийн наадмыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж байна. Шилдэг тэмээчдийн шагналын сан 4.2 сая төгрөг байх бөгөөд тэргүүн байранд хурдалсан тэмээний эзнийг мотоциклиор мялаах гэнэ.
Л.ЧИМЭГ