Эрдэмтэн Карэн Осборн Атлантын далайн гүнээс далайн залхагтай төстэй шинэ төрлийн хорхой илрүүлсэн тухай “National Geographic” мэдээлэв. Усны мандлаас 2700 метрийн гүнд амьдардаг уг амьтан ягаан өнгөтэй, тунгалаг гэрэлт дэг биетэй бөгөөд гүехэн усны хорхойтой генийн хувьд төстэй, нэг төрлийнх байж болзошгүй тухай Вашингтоны Байгалийн түүхийн музейн биологич Карэн Осборн ярьжээ.
Гэвч гүехэн усны амьтан яагаад далайн гүнд амьдрах болсны учрыг тайлаагүй аж. Сонирхуулахад, уг амьтан далайн гүнийг “шүүж”, идэш тэжээлээ олоход зориулагдсан маш том уруултай юм байна.