Хүүхдэд зориулсан шилдэг уран бүтээл шалгаруулах улсын V уралдааны дүн гарчээ. Энэ жил уралдааныг уран сайхны болон хүүхэлдэйн кино, хүүхдийн жүжиг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан ба нийт 20 төсөл иржээ. Хүүхэлдэйн киноны төрлийг бага болон ахлах насны ангилалтай болгосноор энэ жил дөрвөн шилдэг төсөл шалгаруулан 100 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа юм.
Бага насныханд зориулсан хүүхэлдэйн киноны төрөлд Д.Намсрайн “Жамухын өчил” зо хиолоор оролцсон “Соно” студийн төслийн удир дагч Д.Ганбаатар, ахлах насныханд зориулсан хүүхэлдэйн киноны төрөлд Ч.Наранцэцэгийн “Хотын нохой” зохиолоор оролцсон Г.Мөнхбатын төсөл шалгарсан байна. Мөн С.Надмид, М.Жаргалсайхан нарын “Нарны охид” зохиолоор хүүхдийн жүжиг хийх төсөл боловсруулсан ЦДБЭЧ-ын дарга Ч.Гансүх шилдгээр шалгарчээ.
Эдгээр бүтээл ирэх оны зургадугаар сарын нэгэн гэхэд үзэгчдийн хүртээл болох аж. Харин уран сайхны кино бүтээхэд нэг жилийн хугацаа зарцуулна гэж үзээд энэ төрөлд тэргүүлсэн О.Энхжаргалын “Шарга даага” зохиолоор оролцсон “Аи Си Ти” кино студийн захирал Ч.Хоролдоржтой нэг жилийн дотор киногоо дэлгэцнээ гаргах нөхцөлтэйгээр гэрээ байгуулжээ.
Ж.СОЛОНГО