“Гэмт хэргийн мөрдлөг”, “Лэйквьюд тавтай морил” зэрэг киногоороо анх нэрд гарсан Сэмюэл Л. Жексон. Тэр далай судлаач, уран барилгачин, гольфчин, магадгүй бүр улстөрч ч болж болох байв. Эсвэл түүний амьдрал гудамжны архичин, хар тамхичных адил тоостой замын ойролцоо, хэнд ч мэдэгдэхгүй, сонсогдохгүй, харагдахгүй, эгээ л энэ хорвоод төрөөгүй, амьдраагүй мэт нам гүмхэн төгсөж ч мэдэх байсан. Хувь заяаны түүнд санал болгосон энэ олон дүрээс тэр өөрийнхөө хүссэнийг сонгож авсан. Бусдаас дандаа ялгарахыг хүсдэг асан бяцхан Сэмми өдгөө жүжигчин болжээ. Жүжигчин гэдэг энэ үгийг томоор бичиж, нэр төртэйгээр дуудахыг тэр “шаардаж” чадсан.
...1968 он. Хар арьстнуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн Мартин Лютер Кингийг оршуулах ёслолын үеэр толгой гудайлган зогсож, дараа нь Мемфисийн эсэргүүцлийн жагсаалд нэгдэхдээ Сэмюэл 20 настай байв. Хар арьст оюутнуудын эрхийг хамгаалахыг шаардаж, ардчилсан замаар үүний төлөө тэмцээд юу ч олж долоохгүй гэдгээ мэдрэн, зэвсэг худалдан авч “Харуудын хүч” хэмээх бүлэглэлийн гишүүн болох хүртлээ тэрбээр даруухан, онц сурдаг, соёлтой, олон төрлийн авьяастай, далай судлаач болохыг мөрөөддөг хархүү байжээ. Жексоны гэрт нэгэн үдэш тусгай албаныхан ирж, хүү нь “томоотой” байхгүй бол шоронгийн хаалга татаж магадгүйг хатагтай Элизабетэд сануулаагүй бол энэ бүхэн муугаар төгсөж болох байлаа. Тэр ээжийгээ ганцааранг нь үлдээж зүрхлээгүй. Ингэх шалтгаан ч байж.
Сэмюэл Лерой Жексон 1948 онд АНУ-ын Вашингтон хотод төржээ. Аав нь архичин, ээж нь үйлдвэрт өдөржин ажилладаг. Удалгүй ээж нь сэт гэл мэдрэлийн эмнэлэгт хэвт сэнээр Сэмми Теннеси му жийн Чаттануга хэмээх хотод ирж, эмээ өвөөтэйгөө амьдрах болов. Өөр мужид амьдарч, архинд орон нас барсан аавыгаа Сэмми хоёр удаа л харсан гэдэг. Сургуулийн оркестрт хөгжим тоглодог, ном их уншдаг, даруухан бяцхан хүү тэр үед амьдарч байсан бүх хар арьстнуудын адил ялгаварлан гадуурхахын зовлонг туулав. Дунд сургуулиа төгссөний дараа Сэмми Атланта хотын коллежийн уран барилгын факультетэд элсчээ. Тэр багын л ээрч ярьдаг хүүхэд байсан аж. Үүнээсээ их ичдэг, тэгээд үүнийгээ засахын тулд хөгжим, уран уншлагын хичээлд идэвхтэй нэгэн болжээ. Авьяастай, зүтгэлтэйг нь анзаарсан багш нар нь түү- нийг драмын анги руу шилж үүлж, тэр л үеэс Сэмми жүжигчин болох гараагаа эхэлсэн байна.
1969 онд Сэмюэл хэдэн оюут ны хамт сургалтын системд өөрчлөлт оруулахыг шаардан, коллежийн хашаанд суулт хийжээ. Коллежийн удирдлага бодлогоо өөрчилсөн ч Сэмюэл суралцах эрхээ хоёр жилийн хугацаагаар хасуулав. Хүүгийнхээ төлөө санаа зовсон ээж нь түүнийг Лос-Анжелес руу илгээсэн аж. Хар арьст жүжигчдийн тог лосон бүтээлүүд орон нут гийн хэмжээндээ л “од болж”, Сэмюэл ч өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй боллоо. Нью-Йоркт болдог У.Шекс пирийн жүжгүүдийн фестивальд “Отелло”-гийн дүрд Сэмюэл тогложээ. “Тэр үед би тоглож буй дүрээ үзэн ядаж байлаа. Шекспирийг ойлгодогг үй юм, тэр юу бодож энэ жүжгийг бичсэн юм бол? Хүмүүсийн мөрөөдөж болох бүх л зүйл Отеллод байсан, гэтэл тэр нэгэн бүсгүйд дурлаад... Отелло яагаад тийм тэнэг юм бэ?” гэж хожмоо тэрбээр өгүүлсэн.
Дэлгэцэнд Сэмюэл хар тамхичин, гэмт хэрэгтэн, дурласан хархүү, цагдаа, ерөнхийлөгч, библийг цээжээр мэддэг хөлсний алуурчин, тайчигч, халамжтай эцгийн дүрийг бүтээсэн. Сэмюэл 100 гаруй кинонд дүр бү тээж, хамгийн их орлоготой жүжигчин хэмээн Гиннесийн дээд амжилтад бичигджээ. Түүний амьдралыг өөрчилс өн хоёр том үйл явдал тохиосон хэмээн Сэмюэл хэлдэг. Эхлээд Спайк Ли түүнийг олж харсан. 1981 онд “Цэргийн түүх” киноны зураг авах үеэр залуу, эрч хүчтэй най руулагч Спайк өөртөө итгэлтэй, магадгүй шазруун зан тай гэмээр залууг олж харс наар он удаан жилээр үр гэл жилсэн тэдний нөхөрлөл эхэл жээ. “Do the Right Thing”, “School Daze” зэрэг киног хамтран бүтээлцэж, Спайк Сэмюэлийг жинхэнэ жүжигчин гэдгийг нь нийтэд хүлээн зөвшөөрүүлж, Сэмюэл Спайкийг дажгүй найруулагч гэдгийг олонд таниулсан аж. Дараа нь Август Уилсоны “(Two Trains Running” мюзиклд Сэм юэлийг тоглуулахгүй гэв. Тэр “Улаан нүдтэй, шар айраг ханх луулан олны өмнө гарч ирсэн” гэж.
Оюутан цагаасаа л нөхөрлөсөн кокаин, текила хоёртойгоо салах ёс гүйцэтгэх цаг ирсэн гэдгийг Сэмюэл тэр үед л ухаарсан гэдэг. Кино, тайзны урлагт 19 жил зүтгэсэн, бас ч үгүй “хашир бурхи” муу зуршлаасаа болж бүтээсэн бүхнээ үгүй хийхийг хүсээгүй аж. Жинхэнэ жүжигчин, дуучин хар тамхи татаж, архи уух ёстой хэмээн тэр коллежийн оюутан байхдаа л ойлгосон байв. Кокаин, текила хоёроор л өглөөг эхэлдгийг нь Сэмюэлийн эхнэр Ла Танья нэг л өдөр мэдчихжээ. Сэмюэл хорт зуршлаа орхихын тулд эм нэлэгт хэвтэж, Сэм эсвэл Сэм ми гэж дуудахад эргэж хардаг ч үгүй болов. Сэтгэл зүйчид тархиа сайтар угаалгасан тэрбээр Сэмюэл Л.Джексон хэмээх цоо шинэ нэгнийг бий болгож буйгаа нийтэд зарлажээ. Квентин Та ран тиногийн “Гэмт хэргийн мөрд лөг” киноны туслах дү рээр “Оскар”-т нэр дэв шээд бай сан үе. Гэтэл Сэм юэл биш Мартин Ландау шагналыг авчихав. -Та нар юу хүсээв? Намайг “Мартиныг ялсанд би үнэхээр баярлаж байна” гэж хэлээд худлаа инээнэ гэж бодоо юу... Цааш нь үзэгчдийг зүхэж, хараал урсгасан. Сэмюэл сэтгэл хөдлөлөө хаана ч, хэнээс ч нуудаггүйн тод жишээ энэ. “Би дүрээ сонгоно, намайг дүр сонгодог юм биш” гэж “чанга дуугарна”.
Киноноос өөр түүнд олон хообий бий. Гольф, нав чин тамхи, сагсан бөмбөг, шатар, мэдээж хөлбөмбөг. “Жү жигчин болоогүй бол би гольф чин л болох байсан” гэж тэрбээр хэлсэн. Сэмюэл чамин хийцтэй малгай, комикс, чихмэл тоглоом цуглуулдаг. -Ганцхан зүйл л миний дургүйг их хүргэдэг. Намайг хар болохоор жааз сонсдог байх гэж хүмүүс боддог. Үгүй, би бас реп ч сонсох дургүй гэж Сэмюэл ярьдаг. Сэмюэл эхнэр Ла гаа коллежид байхдаа танилцаж гэрлэсэн. “30 гаруй жил хамт амьдраад уйдаагүй л байна шүү дээ. Тэгэхээр жинхэнэ хайр гэж байдаг юм байлгүй” гэж тэр хэлсэн нь бий.
Х.ОД