ОХУ-ын Буриадад болсон “Газар дэлхийн амьсгаа” олон улсын хөөмийн наадамд Монголын хөөмийчид амжилттай оролцоод ирлээ. Хоёр жилд нэг удаа болдог уг наадамд манай хөөмийчид тав дахь удаагаа оролцож буй бөгөөд анх удаа гоцлол хөөмийгөөр Гран при шагнал авчээ.
Хамтлагийн болон гоцлол гэсэн хоёр төрлөөр шилдгээ шалгаруулдаг “Газар дэлхийн амьсгаа” наадмын тэргүүн шагналыг хөөмийч Н.Наранбадрах, нэгдүгээр байрыг СУИСийн оюутан н.Тулга авсан бол хамтлагийн төрлөөр СУИС-ийн “Тэнгэр” хамтлаг дэд байрт оржээ. Мөн хамгийн бяцхан оролцогч (11 настай) Т.Билгүүн тусгай шагнал хүртсэн байна.
Х.УЯНГА