Алдарт жүжигчин Сильвестр Сталлонегийн тоглосон “Роки” цуврал кино тайзны бүтээл болох нь. Боксчны амьдралын тухай өгүүлэх уг киноны үйл явдлаар сэдэвчилсэн мюзикл жүжгийг ХБНГУ-ын Хамбургийн театрт ирэх оны арваннэгдүгээр сард тавих юм байна.
Мюзиклийн найруулагчаар Сильвестр Сталлоне ажиллах бөгөөд ах дүү Владимир, Виталий Кличко хамтрах гэнэ. “Кино маань мюзикл болж театрын тайзнаа амилах болсонд сэтгэл хөдөлж байна” хэмээн Сильвестр ярьсан байна. Түүний бага насны дүрд тоглох жүжигчнийг одоогоор сонгоогүй байна. Сонирхуулахад, “Роки” цуврал таван киноноос бүрдэх бөгөөд 1977 онд гурван ч төрлөөр “Оскар”-ын шагнал хүртсэн.