ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо энэ сарын 17-21-нд “Торгон зам” монгол хэлтэн ард түмний хувцас загварын олон улсын наадам боллоо. БНХАУ, ОХУ-ын Тува, Хакас, Уулын Алтай, Хабаровск, Өвөрбайгалийн хязгаар, Буриадын загвар зохион бүтээгчид оролцсон уг наадамд “Шилмэл загвар” агентлагийн загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид Монгол Улсыг төлөөлөн оролцжээ. “Шилмэл загвар”-ынхан “Элсний хээ”, “Монгол хатад” гэсэн хоёр коллекцоор уг наадамд оролцсон бөгөөд загвар зохион бүтээгч С.Батзаяагийн “Элсний хээ” коллекц гран при хүртсэн байна.
А.Амина