Улсын их хурлын гишүүн Д.Лүндээжанцан ангийн анд нараасаа шүлэг яруу найраг оролддогоороо ялгардаг нэгэн. Тэрбээр “Арвай хээрийн хавар”, “Зангаараа амраг”, “Ганган эрээн даалин” зэрэг 18 дууны шүлэг бичсэн. 2008 онд эдгээр бүтээлээ эмхэтгэн “Зангаараа амраг” цомог болон хуурцаг худалдаанд гаргасан бол энэ сарын 27-нд уран бүтээлийн цэнгүүн хийхээр болжээ. Түүний уран бүтээлийн анхны цэнгүүнийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр найруулжээ.
Д.Лүндээжанцан гишүүний зохиосон дуунуудыг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Л.Чулуунчимэг, Э.Бүрнээбаяр, Н.Чу луунхүү, Т.Баясгалан нарын шилдгүүд дуулна. “Зан гаараа амраг” цэнгүүнд ДБЭТын симфони найрал хөгжим, “Улаанбаатар” чуулгын үндэсний найрал хөгжимчид оролцох ба урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглуулах аж.
С.СЭРГЭЛЭН