Шинэ Гвинейн Папуа арлаас зөвхөн шөнө дэлбээгээ нээдэг цахирмаа цэцэг олдсон тухай “Telegraph” мэдээлэв. Тэрхүү цэцэг нар мандахаас өмнө дэлбээгээ хумьдаг байна. Дэлхий дээр 25000 зүйлийн цахирмаа байдаг ч шөнийн амьдралтай нь энэ аж. Бусад зүйлийн цахирмаа их үд гэхэд дэлбээгээ хэдийнэ дэлгэсэн байдаг. Тэгвэл уг цэцэг яагаад шөнийн амьдралтай болсон нь судлаачдын анхаарлыг татаж байна. “Шөнө дэлбээлдэг цахирмаа маш үзэсгэлэнтэй” хэмээн биологич Андрей Шутеман ярьжээ.