Индонезийн Бали хотод ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хуралдаан болж байгаа. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид “Монгол лимбэчдийн уртын дуу, хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа”-г биет бус соёлын өвд бүртгүүлэх хүсэлт гаргасан юм байна. Хурлын төлөөлөгчид яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтын бүх шалгуурыг хангасан гэж үзээд хүн төрлөхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж авлаа.
Х.Сүрэн