Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд өнөөдөр болж байна. Ийнхүү зодог тайлснаар Миягино дэвжээг өв залгамжлах аж. Тэрбээр сүмо бөхийн дэвжээнээ 1,187 давж, 45 удаа түрүүлэн Японы Эзэн хааны цомыг авсан цорын ганц бөх билээ.
Энэ үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ батламж, шилжин явах цомыг үүрд хадгалуулахаар гардууллаа.
“Японы мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас өглөө 5.19 цагт мэдээлж байв. Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж буй.
Хакүхо Шоо 1985 оны 3 сарын 11 -нд Монгол улсын нийслэл Улаанбаатарт төрсөн Японы мэргэжлийн сүмо барилдааны бөх юм. Жинхэнэ нэр нь Мөнхбатын Даваажаргал. 2000 онд анх очиж 2001 оноос барилдсаар 2007 оны 5 дугаар сарын 30-нд тэрээр 22 насандаа Японы мэргэжлийн Сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.
Түүний өндөр 192 см бөгөөд 158 кг жинтэй ажээ. Түүний аав нь Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм.
Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шо гэж сольжээ. Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон улсын загвар өмсөгч Сайоко Вада-тай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.