ХБНГУ-д энэ сарын 25-29- нд болох стандарт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд СЭЗДС-ийн “Улаан сарнай” хамтлаг оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон улсын аварга шалгаруулах цэнгээнт бүжгийн тэмцээнд “Улаан сарнай” хамтлаг тэргүүлж, ДАШТ-д оролцох эрх авсан юм.
20 гаруй орны бүжигчид өрсөлдөх уг тэмцээний тайзнаа Монголын 16 (найман хос) бүжигчин авьяас чадвараа сорино. “Улаан сарнай” хамтлаг стандарт бүжгийн ДАШТ-д анх удаа оролцож буй бөгөөд өнгөрсөн жил Польш улсад зохиогдсон ДАШТ-д Монголыг төлөөлж ХААИС-ийн “Хатан туул” хамтлаг оролцож 15 дугаар байр эзэлсэн юм. Дашрамд сонир хуулахад, стандарт бүжгийн төрөлд венийн, хурдан болон удаан вальс, танго, хурдан ба удаан факстрот багтдаг аж.
А.АМИНА