Дуучин Жорж Майкл Австрийн Вена хотод аялан тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө эмнэлэгт хүргэгдэж, уг арга хэмжээг албан ёсоор цуцалсан тухай BBC мэдээлэв. Тэрбээр Венагийн Төв эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмч нар уушгины үрэвсэл нь хүндэрсэн хэмээн оношилжээ.
Өдгөө 48 настай дуучин эр мөн энэ сарын эхэнд Лондоны Дуурийн театрт болсон хүмүүнлэгийн тоглолтод оролцох үеэр уг өвчин нь сэдэрсэн ч эмнэлэгт очоогүй байна. “Миний шинэ цомог, аялан тоглолт шүтэн бишрэгчиддээ зориулсан гэнэтийн гайхалтай бэлэг болох байсан. Гэвч чадсангүй” хэмээн Жорж Майкл ярьжээ.