Монголд рок поп урсгалыг хөгжүүлж, дэлгэрүүлэхэд “Өргөө” хамтлагийнхан тэр дундаа дуучин С.Бархас их хувь нэмэр оруулсан. Өндөр, тэгш нуруутай, цээл, сайхан хоолойтой залууг дал, наяад оныхон андахгүй. Одоо ч тэд моодноос гараагүй байгаа. “Дуу хуучрахгүй, авьяас шавхагдашгүй. Залуучуудын ард орохгүй шүү” хэмээдэг С.Бархас ирэх сарын 2-нд өөрийн нэрээр нэрлэсэн бие даасан гурав дахь тоглолтоо Монгол бөхийн өргөөнд ганц удаа тоглох юм. 300-гаад дуу амилуулсан тэрбээр уран бүтээл туурвихын хажуугаар Монголын урлаг соёлын алтан үеийнхнийг төрүүлсэн “Жанжин” клубийн даргаар ажиллаж буй. Түүнтэй утсаар холбогдож, “Бархас” тоглолтынх нь талаар тодрууллаа.
-“Алтан зул”, “Ээждээ мөргөмү” тоглолтоос энэ удаагийнх юугаараа онцлог байх бол?
-Би дуу, хөгжмийн ертөнц өд хөл тавиад 35 жил болж байна. Энэ хугацаанд С.Бархас гэдэг хүн юу хийснээ харуулахыг зорьсон. Одоогийн тоглолтод 1970-1990 онд хит болсон 20-иод дуугаа багтаана. Мөн гурав, дөрвөн шинэ дуу байгаа.
-Бүжгийн хамтлагтай дуулна гэл үү?
-“Жанжин” клубийн бүжигчид тоглолтод минь орол цох юм. Би тэдэнтэй бү жиглэнэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ найган, ганхаж бүжиглэнэ ээ.
-“Өргөө”-гийнхөн тоглолтод оролцоно биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. “Өргөө”, “Соёл-Эрдэнэ” хамтлаг нэгдчихсэн шүү дээ. Бид үзэгч, сонсогчдыг дурсамжаар хөгл өсөн сайхан тоглолт хийнэ ээ. Тасалбарын үнэ 10.000 төгрөг.
“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сэтгэлийн жи гүүр”, “Хүлээлт”, “Зүүд”, “Алтан зул”, “Дандаа чамайг хайр лаж явъя” зэрэг С.Бархасын дуу хөгжимд хөтлүүлэн арван хоёрдугаар сарын 2-нд залуу, халуухан үе рүүгээ аялаарай.
Ц.ЭРДЭНЭ