АНУ-ын Сан-Франциско хотод тун удахгүй хачин жигтэй арга хэмжээ болох нь. “Ичээ”-нээсээ гарсан өвлийн өвгөд ирэх сарын 10-нд нүцгэлж, парад зохион байгуулан, оролцогчдынхоо тоогоор дээд амжилт эвдэх хүсэлтэй байгаа тухай MTV мэдээлэв.
Жил бүр зохион байгуулдаг “Сантакон” наа дам энэ жил нүцгэн Сантагийн өдөрлөгөөр эхлэх гэнэ. Уг парадад оролцогчид Санта Клаусын малгайнаас өөр хувцасгүй байх бөгөөд ямар ч буга, одойчууд хэрэггүй хэмээн зохион байгуулагчид сануулжээ.